Та бүхнийг АНУ-ын Канзас мужид байрлах Вичита Улсын Их сургуульд суралцахыг урьж байна.
БАКАЛАВР ЗЭРГИЙН ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ЭЛСЭХ ВЭ?
НЭГДҮГЭЭР АЛХАМ – Бакалаврын зэргийн сургалтын элсэлтийн мэдүүлгийг хэвлэн авч бөглөнө.
Хэрэв боломжтой бол та гадаад паспортынхаа нүүрэн хэсгийг хувилан хавсаргаад бусад шаардагдах материалын хамтаар бүртгэл дуусах өдрөөс өмнө сургууль руу илгээнэ.
ХОЁРДУГААР АЛХАМ – Элсэлтийн хураамж болох US$50-ийг төлнө.
Таны элсэлтийн мэдүүлэг буцаан олгогдохгүй элсэлтийн хураамж болох US$50-ийн хамт ирүүлсэн байх ёстой. Энэ төлбөрийг та чек, мөнгөн гуйвуулга, кредит карт эсвэл Western Union-оор шилжүүлэх боломжтой.
ГУРАВДУГААР АЛХАМ – Хэрэв та урилгаа яаралтай хүлээн авах шаардлагатай байгаа бол буухиа шуудангийн төлбөр болох US$50-ийг төлөх шаардлагатай.
Хэрэв та өөрийн элссэн тухай бичиг баримтыг яаралтай шуудангаар хүлээн авахыг хүсвэл буухиа шуудангийн төлбөр US$50-ийг төлөх шаардлагатай. Харин танд яаралтай шаардлагатай биш бол энгийн шуудангаар танд хүргэгдэх бөгөөд үүнд нэмэлт төлбөр төлөгдөхгүй.
ДӨРӨВДҮГЭЭР АЛХАМ – Их дээд сургууль, коллеж, бүрэн дунд боловсролын гэрчилгээнүүд
Та өмнө суралцаж төгссөн их дээд сургууль, коллеж эсвэл бүрэн дунд боловсролын гэрчилгээний албан ёсны хуулбарыг явуулах ёстой. Эдгээр хуулбарууд нь албан ёсны баталгаагүй бол хүчин төгөлдөр бус байх бөгөөд эдгээр хуулбаруудыг факс эсвэл имэйлээр хүлээн авахгүй. Эдгээр хуулбарууд нь албан ёсны байх үүднээс Гадаад явдлын яам эсвэл Боловсролын яамны тамга тэмдэгтэй байх шаардлагатай. Бүхий л бичиг баримтууд Англи хэл дээр оруулагдан баталгаажсан байх бөгөөд эх хувийн хэлбэр загварыг алдагдуулаагүй байх шаардлагатай.
ТАВДУГААР АЛХАМ – Шалгалтын оноог илгээнэ.
TOEFL, IELTS, SAT, эсвэл ACT гэх мэт бүх шалгалтуудын оноог Вичита Мужийн Их Сургуульд илгээнэ. TOEFL/IELTS –ийн оноо нь элсэх явцад шаардагдахгүй бөгөөд элсүүлэх шийдвэр гарахад нөлөөлөхгүй.
ЗУРГАДУГААР АЛХАМ – Өөрийн материал, бичиг баримтуудыг Вичита Мужийн Их Сургууль руу илгээнэ.
Та өөрийн бүх бичиг баримт, материалуудыг доорхи хаягаар илгээнэ:
Office of International Education
Wichita State University
Wichita, Kansas 67260-0122, USA
ДОЛДУГААР АЛХАМ – Өөрийн имэйлийнхээ хаягт international@wichita.edu гэсэн хаягийг нэмээрэй.
Таны e-mail хаяг бидэнд маш чухал! Бид таны e-mail хаягаар таны элсэлтийн материалууд, элсэлтийн статус байдал болон бусад мэдээллийг мэдээлэх болно. Ийм шалтгааны улмаас элсэх явцад таны e-mail хаяг маш чухал үүрэгтэй юм. Биднээс илгээсэн имэйл танд очсон эсэхэд итгэлтэй байхын тулд та international@wichita.edu хаягийг өөрийн имэйл хаягийн жагсаалтанд нэмсэн эсэхээ шалгаарай. Мөн биднээс илгээсэн имэйл таны Spam эсвэл Junk гэсэн хэсэгт орсон байж болох юм, түүнийг давхар шалгаж байгаарай. Бид элсэлтийн шийдвэрийг ихэнхдээ нэг долоо хоногт багтаан гаргадаг.
Дэлгэрэнгүйг: 70119909, 99131758


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: