
Wichita State University
Улс: Америкийн Нэгдсэн улс
Муж: Канзас муж, Вичита хот
Сургуулийн байршил: 1845 Fairmount St. Wichita, Kansas 67260
Вэб хуудас: http://www.wichita.edu
Бэлтгэх мэргэжлийн зэрэг: Англи хэлний сургалт, Бакалавр, Магистрийн зэрэг
Харъяа сургуулиуд: Бизнесийн сургууль,
Боловсролын сургууль,
Урлагийн сургууль,
Инженерийн сургууль,
Эрүүл мэндийн мэргэжлийн сургууль,
Либерал урлаг болон шинжлэх ухааны сургууль
Давуу талууд:
Канзасын USD 259 дүүргийн багш нарын талаас илүү хувь нь WSU их сургуулийн оюутнууд байсан.
Вичитагийн Симфон Оркестра-гийн 90 хувийг тус сургуулийн оюутан, ажилчид болон факультет гүйцэтгэсэн байдаг. WSU-ийн Эрүүл мэндийн мэргэжлийн коллеж жилд 4,000 сувилагч, 1,159 эмч туслах мэргэжилтэнг төгсгөдөг бөгөөд бараг л бүхий л шүдний эрүүл ахуйч нар тус сургуулийг дүүргэсэн юм.
АНУ-ын хамгийн том хувийн үйлдвэр болох Koch Industries-д бусад сургуультай харьцуулахад манай сургуулийг төгсөгчид харьцангуй ихээр ажилладаг. Вичита дахь инженерүүдийн 30 гаруй хувь нь олонд нэртэй инженерүүд болсон байдаг.
Wichita муж бол суралцахад хамгийн сайхан тохиромжтой газар!
АНУ-д 4,000 гаруй коллеж болон их дээд сургуулиуд байдаг болохоор хаана суралцах талаар шийдвэр гаргахад их хэцүү юм. Тэгвэл танд Вичита мужийг яагаад сонгох хэрэгтэйг толилуулж байна:
ҮНЭ: Вичита бол амьдралын өртөг багатай улсуудын тоонд ордог. Манайх олон нийтийн их сурууль учраас бусад их дээд сургуулиудтай харьцуулахад хямд үнэтэй сургууль юм.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ: Вичита бол аюулгүй мөн маш нөхөрсөг хот бөгөөд Вичита мужийн их сургууль нь АНУ-ын их дээд сургуулиудын хамгийн сайн аюулгүй байдлаар хангагдсан сургуулиудын нэг юм. Оюутны хотхон нь өөрийн гэсэн цагдаагийн хэлтэстэй бөгөөд хотын цагдаагийн газар нь оюутны хотхоны хажууханд байрладаг.
ХАНГАМЖ: Вичита мужийн Их сургууль нь маш өргөн хүрээтэй хөтөлбөрүүдтэй бөгөөд энэ нь 225 гаруй мэргэжил, мэргэшлээр сургадаг. Их сургууль 1 сая гаруй номтой том хэмжээний номын сантай. Манай инженер, шинжлэх ухааны лабораториуд орчин үеийн бөгөөд сайн тоноглогдсон тоног төхөөрөмж сайтай юм. Бидэнд 3,000 гаруй интернэтэд үнэгүй холбогдсон компьютерүүд байдаг бөгөөд сургууль өөрийн ТВ болон радио станц ажиллуулдаг. Манай оюутны хотхон маш үзэсгэлэнтэй бөгөөд цэнгэлдэх хүрээлэн адил зохион байгуулагдсан, 65 байшин барилга, 2км2 талбайтай. Манай сургууль том хэмжээний спортын комплекстай бөгөөд үүнд сагсанбөмбөг, гар бөмбөг, боулинг, 18 нүхтэй гольфийн зэрэг спортын курсуудтай, теннисны том хэмжээний талбайтай.
БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА: Вичита бол боловсролын салбарт том хэмжээний хамтын ажиллагаатай сургууль юм. Боловсролын хамтын ажиллагаа нь оюутнуудыг гэртээ буцахаас нь өмнө ажлын туршлага олох, солилцоогоор ажиллах, суралцах тал дээр үр дүнтэй туршлагыг бий болгодог юм.
ХОТ: Таныг манай хотоос маш найрсаг харьцаатай, олон улсын оюутнуудад маш элэгсэг тийм хүмүүсийг олж харна гэдэгт итгэлтэй байна. Вичита бол 1/2 сая хүн амтай Канзас дахь хамгийн том бөгөөд Вичитай нь Бүх Америкийн Хотын шагналыг 3 удаа авч байсан, телехарилцааны дэд бүтцээрээ хүчирхэг хот юм. Forbes сэтгүүлд мэдээлснээр Wichita нь АНУ-даа хамгийн бага өртөгтэй, амьдрахад таатай нөхцөлтэй хот бөгөөд New York, San Francisco, болон Los Angeles-тай харьцуулахад арай илүү үнэлгээ авсан хот.
ЭЛСЭЛТИЙН ШУУРХАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА: Бид элсэлтийн хариуг 1 болон түүнээс ч бага хугацаанд өгдөг. Бидний зорилго бол таныг элсэх үед хамгийн боломжийн шуурхай, их мэдээллийг танд өгөх юм. Манай компьютерийн систем таны мэдүүлгийг хүлээн авснаар танд автоматаар хариу илгээдэг.
ХУРДТАЙ БӨГӨӨД ХЭРЭГЛЭХЭД АМАРХАН ВЭБ: Бид олон улсын оюутнууддаа зориулан маш элсэлтийн үйл ажиллагааг шуурхай хүргэдэг. Та элсэлтийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг http://www.wichita.edu/international гэсэн хаягаар авах боломжтой.
Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага:
Бид таны Англи хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлох TOEFL болон IELTS-ийн оноог хоёуланг нь хүлээн зөвшөөрдөг. Мэдүүлэгч нь эдгээр шалгалтын аль нэгний эсвэл хоёулангийнх нь онооны хуудасны хуулбарыг авсан байх шаардлагатай. Оноо хамгийн багадаа 2 жилийн өмнөх оноо байна. Интернэтэд суурилсан TOEFL онооны доод шаардлага 79. Цаасан дээр суурилсан TOEFL -ийн хамгийн бага оноо 550, компьютерт суурилсан оноо 213 байх шаардлагатай. IELTS хамгийн бага оноо 6.5. Ямар мэргэжлээр суралцахаас шалтгаалан онооны хязгаар харилцан адилгүй байна:
Хөтөлбөр TOEFL (PBT) TOEFL (CBT) TOEFL (IBT) IELTS
Бизнес 570 230 88 7.0
Харилцаа 600 250 100 7.5
Хөгшрөлт судлах ухаан 575 230 88 7.0
Түүх 600 250 100 7.5
Эрүүл мэнд 600 250 100 7.5
Олон нийтийн удирдлага 600 250 100 7.5
Тэтгэлэг
Өнгөрсөн жилд Вичита Их сургууль ойролцоогоор US$700,000 долларыг бакалавр зэрэг горилогч олон улсын оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрт зарцуулсан. Энэ нь та тэтгэлэгт найдвартай хамрагдана гэсэн үг биш юм. Олон улсын оюутнууд Вичитад ирээгүй бөгөөд хамгийн багадаа 1 жилийн хөтөлбөрт хамрагдаагүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжгүй юм. Харин та Вичита Их сургуульд суралцах явцдаа амжилттай суралцаж буй оноогоороо тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тэтгэлэгт хамрагдахад шаардагдах дундаж оноо нь ямар тэтгэлэг хүсч байгаагаас шалтгаалан янз бүр байдаг. SAT, ACT, TOEFL, IELTS гэх мэт шалгалтуудад авсан өндөр оноо нь таныг тэтгэлэг авах боломжийг нэмэгдүүлэхгүй. Сургалтын тэтгэлэг нь ерөнхийдөө US$200 - US$2,500 хэмжээтэй байдаг бөгөөд таны сургалтын төлбөрийг бүрэн хөнгөлөх боломжгүй юм. Тэтгэлгийн хэмжээ хязгаартай учир та тэтгэлэгт найдвартай хамрагдах боломжтой гэсэн үг биш юм.
Оюутны хотхонд ажиллах
Олон улсын оюутнууд нь оюутны хотхонд долоо хоногт 20 хүртэлх цагаар ажиллах боломжтой. Тэдгээр оюутнууд офист, номын санд, кафед эсвэл цэвэрлэгээний ажилд туслах гэх зэрэг ажлуудыг хийдэг. Долоо хоногт 20 цаг ажилласнаар оюутан дунджаар сард US$400 олох боломжтой.
Төлбөрөө хэсэгчлэн төлөх төлөвлөгөө
Вичитай Их сургуулийн төлбөр зарим олон улсын оюутнуудад үнэтэй тусч байж магадгүй юм. Үүнд туслах зорилгоор тус сургууль нь оюутнуудыг төлбөрөө хэсэгчлэн төлөх боломжийг олгодог. Ингэж хэсэгчлэн төлөх төлөлт нь оюутныг нэг семестрт төлбөрөө 4 хувааж төлөх боломжийг олгодог бөгөөд эхний хэсэг төлбөрийг оюутан ангидаа бүртгүүлэхэд төлдөг. Энэ тохиолдолд хэсэгчлэн төлөх төлөвлөгөөний удирдлагын зардал болох US$30 төлөгдөнө.
Англи хэлний хөтөлбөрт элсэх заавар
Бакалаврын хөтөлбөрт элсэх заавар

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: