
1600 Kapiolani Blvd.,
Suite 1215, Honolulu, HI 96814
Phone: (808) 946-5599,
Fax: (808) 947-4655,
Email: learn@academiaschool.com
Web: www.academiaschool.com,
Манай Хавай арал дээр байрлах сургалт нь таныг гадаад хэл сурах боломж олгож буй байгалийн үзэсгэлэнт газар юм. Бид Waikiki эрэг болон дэлхийд алдартай худалдаа төв болох Ala Moana-д алхаад л хүрчихнэ. Бид өөрсдийн суралцагсаддаа аялалын олон төрлийг санал болгодог бөгөөд тэгснээр манайд суралцагсад Хавай аралд гайхалтай цагийг өнгөрөөж, өөрсдийн хэлний мэдлэгээ сайжруулахын сацуу нөхөрсөг хамт олны хүрээлэлд ордог.
Хэрэв танд тэнд амьдрах тааламжтай газрыг олоход туслалцаа хэрэгтэй бол бид таньд амьдрах байрны олон сонголтуудыг санал болгож байна. Үүнд айлд байрлах, дотуур байранд байрлах болон орон нутгийн орон сууцанд байрлах. Манай нөхөрсөг хамт олон танд ямар ч үед туслахад бэлэн байх болно.
Таныг зорилгодоо хүрэхэд тань бид туслах бөгөөд та шинэ найз нөхөдтай болох явцдаа л хэлний мэдлэг туршлагаа дээшлүүлнэ.
Бид таныг Академия хэлний сургуульд морилон ирэхийг урьж байна.
ЯАГААД АКАДЕМИЯ ГЭЖ?
- Туршлагатай багш нарын өндөр чадвар бүхий заах арга барил
- Англи хэлийг сурах хөгжилтэй бөгөөд харилцан солилцох арга барил
- Түвшин бүрт хөтөлбөрүүдийн өргөн сонголттой
- Суралцагсад өөрийн түвшний ангийг өөрсдөө сонгох боломжтой
- Уян хатан цагийн хуваарьтай бөгөөд хичээл өглөөний 7:30-аас
оройн 8:00 хүртэл
- Хамгийн тохиромжтой төлбөртэй
- Далайн эрэг, худалдааны газар болон автобусны буудал, замд ойр
байрласан гайхалтай газар зүйн байрлал
- Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн суралцагсдад тааламжтай уур
амьсгалтай
- Улирал бүр шинэ, шинэлэг хөтөлбөрүүдтэй
- Долоо хоног бүр үйл ажиллагаа зохиогддог
- Нөхөрсөг, найрсаг, тусархаг хамт олон, ажиллагсадтай
Тус сургууль нь 1969 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Хавай дахь анхны хэлний сургууль нь юм. Бид 39 жилийн турш өөрийн гайхамшигтай үзэсгэлэнтэй арал дээрээ дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн суралцагсдыг Англи хэлний өндөр боловсролыг олгосоор ирсэн билээ. Зарим суралцагсад маань Англи хэлээр сургалт нь явагддаг их дээд сургуульд элсэх Англи хэлний бэлтгэлд суралцахаар манай сургуульд ирдэг. Зарим суралцагсад нь өөрийн кариерээ өсгөхөөр ирдэг. Ихэнх оюутнууд аань өөрсдийн Англи хэлний мэдлэгийг дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх, найз нөхдөөсөө шинэ шинэ соёл, харилцааг суралцахаар ирдэг
Академия сургуульд бид өргөн сонголттой хичээлийн хөтөлбөрүүдийг суралцагсаддаа санал болгодог учраас та өөрийн хувийн зорилгодоо хүрэхэд шаардагдах, нийцэх хичээлийн хөтөлбөрийг өөрөө бий болгон сонгон суралцах боломжтой юм. Та зөвхөн харилцан яриандаа анхаарлаа хандуулан суралцаж болно, мөн их дээд сургууль болон коллежид суралцаж бизнесийн кариерээ өсгөх зорилгоор суралцаж ч болох юм. Эсвэл та бүр TOEIC эсвэл TOEFL шалгалтанд бэлтгэх харилцан яриа, ажлын дадлага, туршлагатай мөн шинэ үгийн хөтөлбөрт ч хамрагдаж болно. 12 долоо хоног бүрт манай шинэ элсэлт явагддаг.
Таны Хавай арал дээр хөгжилтэй сайхан цагийг өнгөрөөх, бусад суралцагсдтайгаа танилцаж нөхөрлөхөд тань туслах зорилгоор бид танд усан тэшүүр, салхин тэшүүр гэх мэт спортын хөтөлбөрийг Англи хэлний хөтөлбөртэй хавсарсан хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг олгодог сайхан боломжтой юм. Эдгээр хавсарсан хөтөлбөрүүд нь долоо хоног бүрт шинэ элсэлтээ авдаг бөгөөд түүхэн болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, олон нийтийн үйл ажиллагаа болон фестивалиудад оролцно.
Академия-ийн заах арга барил нь харилцан солилцох болон маш хөгжилтэй арга барил юм. Манай багш нар зөвхөн өөрсдийн мэдлэг боловсрол болон туршлагаасаа гадна суралцагсадтай харилцах, холбоотой ажиллах авъяас чадвараараа сонгогдон шалгарсан багш нар юм.
Академиягийн багш нь өөрсдийн үр бүтээлтэй үйл ажиллагаагаар хэлийг маш хөгжилтэй, сонирхолтой байдлаар бусдад сургадаг.
Сургалтын урилга авахад та доорхи материалуудыг бүрдүүлнэ:
- Апликэшн бөглөх /эндээс татаж авна уу/
- Эхний 8 долоо хоногийн төлбөр төлөх
- Хамгийн багадаа USD $10,000 хэмжээ бүхий хадгаламж, банкны тодорхойлолт.
- Хэрэв та гэр бүл /үр хүүхэд/-тэйгээ ирэх гэж байгаа бол тэдний гадаад паспортын хуулбарууд
Та материалаа шуудан болон факсаар ирүүлж болно. Таны материалыг бид хүлээж аваад таны урилгыг ажлын 1 хоногт буцаан явуулна. Та визээ хичээл эхлэхээс 1-2 сарын өмнө мэдүүлээрэй. Бид төлбөрийг мөнгөн гуйвуулга, чек эсвэл кредит картуудаар хүлээн авах боломжтой.
Сургалтын хөтөлбөрүүд
- Түргэвчилсэн Англи хэлний хөтөлбөр
- Яриа
- Дүрэм
- Шинэ үг
- Дуудлага
- Бичих
- Шалгалтанд бэлтгэх хөтөлбөр
- Англи хэл болон нэмэгдэл хичээл
Сургалтын төлбөр болон бусад төлбөр
Олон улсын оюутнууд нь доод тал нь долоо хоногт 20 болон түүнээс дээш цагийн сургалтанд хамрагдах шаардлагатай бөгөөд тухайн оюутнуудын хувьд (I-20 урилгын оюутнууд):
|
|
2008 оны төлбөр |
2009 оны төлбөр |
|
Бүртгэлийн хураамж |
$100 |
$100 - өөрчлөгдөхгүй |
|
4 долоо хоног |
$580 |
$640 |
|
8 долоо хоног |
$1,160 |
$1,160 – өөрчлөгдөхгүй |
|
16 долоо хоног |
$2,080 |
$2,080 – өөрчлөгдөхгүй |
|
24 долоо хоног |
$2,780 |
$2,780 – өөрчлөгдөхгүй |
F-1 визээр суралцаж буй оюутнууд нь хамгийн багадаа нэг сарын сургалтын төлбөрийг төлсөн байх ёстой.
Бүх оюутнуудын хувьд төлбөр нь зөвхөн сургалтын төлбөрийг агуулсан байх бөгөөд сургалтын материал, ном болон бусад үйл ажиллагааны зардал агуулагдаагүй. Бүх төлбөр сургалт эхлэхээс өмнө төлөгдсөн байна.
ТӨЛБӨР БУЦААН ОЛГОГДОХ НӨХЦӨЛ
8 долоо хоног болон түүнээс урт хугацаагаар суралцах элсэлт:
Оюутан төлбөрийг буцаан авах хүсэлт гаргасны дараах 30 хоногийн дотор буцаан олголт доорхи нөхцлөөр хийгдэнэ:
|
Хичээлийн эхний өдрөөс өмнө хүсэлт гаргавал |
100% |
|
Хичээл эхлээд дундаа орохоос өмнө хүсэлт гаргавал |
50%** |
|
Хичээл эхлээд дундаас хойш үе өнгөрсөн бол |
Буцаан олгогдохгүй |
- Бүртгэлийн хураамж болох $100 буцаан олгогдохгүй.
- Сурах бичиг, ном, материал болон бусад хангамжуудын төлбөрийг буцаан олгохгүй.
*Нэг улирал нь 8 долоо хоног. Нэг улирлын дунд үе гэдэг нь 4 долоо хоног.
**2 эсвэл 3 улирлын төлбөрийг хөнгөлөлттэй нөхцлөөр төлсөн оюутаны суралцсан хугацааны төлбөрийг хөнгөлөлттэй нөхцлөөр бус энгийн тарифаар тооцож төлбөр буцаалт хийгдэнэ.
Жишээлбэл, оюутан 2 улирлын төлбөр болох 2,080 ам.доллар төлсөн бөгөөд 11 дэх долоо хоногийн төгсгөлд хүсэлт гаргавал буцаан төлөгдөх тооцоолол нь: бид тухайн оюутныг 1 бүтэн семестр + 3 долоо хоног сургалтанд суусан гэж үзээд буцаан олгох мөнгөн хэмжээг нь тухайн хөнгөлөлттэй нөхцлөөр төлсөн сургалтын төлбөрөөс – тус сургалтын үндсэн төлбөрийн 1 семестрийн төлбөр /хөнгөлөлттэй төлбөрийн хэмжээгээр бус/ - 3 долоо хоногийн сургалтын төлбөр гэж бодно. Өөрөөр хэлбэл хөнгөлөлттэй нөхцлөөр төлсөн төлбөр: $2,080 – ($1,160 + $580) = $340 болно.
Мэдээлэл авах хаяг: 70119909, 99131758

Сэтгэгдэлүүд:
Herew tanii ohin buren dund bolowsroltoi baigaad, angli helnii medlegtei bol shuud bakalawrt yawj bolno oo. Bi tand Wichita State University-g sanal bolgoj baina. Ner hundtei, State surguuli gedeg utgaaraa ene surguuli tand taalagdana gej naidaj baina. Harin angli helnii medlegiig tani end visa meduulehed elchin sonirhoj shalgah baih, tuund budrehgui baih heregtei. Ochson hoino n surguuli n tanii ohiniig angli hel deer hicheel uzeh chadwartai esehiig shalgana. tuund tentswel tanii ohinii zam neelttei gesen ug. Endees urilga awchirch ogohod tanii ohinii angli helnii medlegiig shalgahgui. Za tand amjilt husye.
Сэтгэгдэл үлдээх: