Баннер байрлуулуулна. Толгойн 290х50 хэмжээтэй баннер өдрийн 1000 төг, 95х45 хэмжээтэй лого баннер өдрийн 500 төг, урсдаг зар өдрийн 300 төг, Онцлох мэдээнд линк байрлуулах өдрийн 500 төг, доорхи шар баннер өдрийн 1000 төг. * АНУ-ын визийн аппликэшн бөглөнө. Утас: 91998804 * АНУ-ын сургуулийн урилга авчирна. 150$ Утас: 99131758 * Факс явуулна. Утас: 70119909 * Нотариат, Орчуулга, Түргэн зураг, Факс, Канон, Компьютерийн үйлчилгээ нэг дор. Хаяг: БГД, 18 хороо, Шуудангийн 24-р салбар 2 давхар


BannerFans.com
Австралийн Gold Coast English Language School-с бас захидал ирлээ.

Хэрэв та энэ коллежид суралцахыг хүсвэл манайд хандаж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудаснаас нь үзээрэй. удахгүй тус сургуулийн дэлгэрэнгүй мэдээллийг, элсэх зааварчилгааг Монгол хэл дээр орчуулан хүргэх болно. Орчуулсан хэсгээ оруулчихья. Нэлээд л юм байна. Энд бүтэр орж чадахнуу гүй юу.

 

 

 

GLS Хэлний сургуулийн тухай

 

GLS хэлний сургууль нь маш орчин үеийн орчинтой Gold Coast-ийн бизнесийн төвийн Зүүн портод байрладаг. Манай анги танхимууд саруулхан том, гэрэл гэгээтэй, агааржуулалтын систем маш сайтай, компьютер болон бусад хангамжууд сайтай сургууль юм.  Манай коллеж нь Australia Fair гол худалдааны төвийн хажууд байрладаг учраас хичээлийн завсарлагаанаар үзэж харах, хийх сонирхолтой зүйлүүд   олонтой.

Коллежийг хөндлөн дайрсан зам дагуу Gold Coast-ын далайн усыг сонирхох маш таатай орчинтой бөгөөд адал явдалтай, аз туршсан цэнгэлдэх хүрээлэнтэй.  Далайн ертөнц бүхий сайхан газар нутагт байрласан бөгөөд үүнийг ангийнхаа цонхноос шууд л харах боломжтой. Мөн том хэмжээний усан сан сургуулийн ойр байрладаг бөгөөд энэ усан санд оюутнууд хичээлийнхээ дараа болон хоолныхоо дараа орж сэлдэг. 

Амралтын өдрүүдээр та Queensland State-ийн нийслэл хот болох Brisbane-д зочлох боломжтой. Brisbane бол унаагаар болон төмөр замаар явахад ердөө л нэг цагийн зайтай газар бөгөөд Австралийн гол том хотын ресторан, цэнгэлдэх хүрээлэн болон бизнесийн дүүргүүдээр аялж хөгжих боломж олгогдож байгаа хэрэг юм. 

GLS хэлний сургууль нь өндөр чанартай, туршлагатай ажилчдаар хангагдсан бөгөөд багш нар оюутан бүртэй тулж харьцдаг, тэдний хувийн болон тулгарсан асуудалд туслах, өмнөө тавьсан зорилгодоо хүрэх тал дээр анхаарлаа хандуулан ажилладаг. 

GLS хэлний сургууль бол оюутнуудыг суралцах хугацаандаа потенциалаа бүрэн дүүрэн ашиглан амжилтанд хүрэх, урт удаан хугацааны найз нөхөдтэй болох, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, идэвхтэй амьдрах нөхцлийн бүрдүүлж чадсан Англи хэлний сургууль юм. 

 

Өндөр чанартай туршлагатай багш нар

GLS хэлний сургуулийн багш нар бол маш өндөр түвшинд бэлтгэгдсэн, тань шиг олон олон оюутнуудад зааж сургах тал дээр, хамтран ажиллах тал дээр олон жилийн туршлага хуримтлуулсан багш нар юм. Тэд таньд практикаар Англи хэлийг зааж, өдөр тутмын амьдралдаа хэрэглэхэд тань тусалж, мөн цаашид Их дээд сургууль курсуудад суралцахад тань бэлтгэл өгөх болно. Нэг анги цөөхөн оюутантайгаар зохион байгуулагдсан бөгөөд олон олон өөр улс орнуудаас ирсэн оюутнуудтай. 

 

GLS хэлний сургууль танд юу санал болгож байна вэ:

- Гэрэл гэгээ сайтан орчин үеийн анги танхим

- Олон нийтийн тээврээр үйлчлүүлэхэд маш амархан төв байрлалд байрласан

- Дэлгүүр болон ресторанууд ойр байрласан

- Бүрэн агааржуулалтын системтэй

- Өргөн том дэлгэц, өндөр хурд интернэт, CD бичигчтэй бүхий компьютерүүд 

- Үнэгүй интернэт холболт

- Бүрэн тохижуулагдсан гал тогоо 

- Тоглоомын өрөө

- Утасгүй интернэтийн холболт

- Оюутны нийгмийн клуб


Gold Coast Хэлний сургууль нь Олон улсын оюутнуудад зориулсан хөтөлбөрүүдтэй хэлний коллеж юм. Тус коллеж нь англи хэлний түргэвчилсэн сургалтыг санал болгодог.  

Бид англи хэлийг Анхан шатнаас Гүнзгий шат хүртэлх 6 түвшинд хуваан үзэж заадаг. Сургалтын материал болон тоног төхөөрөмжөө өөрсдийн оюутнууддаа олон үндэстэн, соёлыг, Англи хэлний ялгаатай байдлыг, хэлц үг болон дуудлагын ялгаатай байдлыг мэдрүүлэхээр Англи, АНУ, Канад болон Автсралиас авч ашигладаг. 

Коллежийн мэргэжилтнүүд Австрали улсын их дээд сургуулиудад элсэн орох сонирхолтой оюутнуудыг IELTS-н шалгалгалтанд бэлтгэдэг. 

Англи хэлний бүтэн цагийн түргэвчилсэн хөтөлбөр:
6 - 48 долоо хоног
Хөтөлбөрийн код: 062911C
Англи хэлний түргэвчилсэн  хөтөлбөр нь доорхи 6 түвшинд заагддаг:
1. Эхлэн суралцагч 
2. Анхан шат / Elementary
3. Дунд шатны өмнөх / Pre-lntermediate
4. Дунд шат / Intermediate
5. Ахисан дунд шат / Upper Intermediate
6. Гүнзгий / Advanced

Өдөрт 5 цаг, долоо хоногт 5 өдөр хичээллэдэг. 
Курс үргэлжлэх хугацаа 6 долоо хоногоор байдаг боловч хэрэв та хүсвэл 2-48 долоо хоногийн хугацаагаар элсэн суралцах боломжтой байдаг. Элсэлт Даваа гариг бүр болдог. 

Их дээд сургуульд элсэгчдийн Англи хэлний бэлтгэл
12 долоо хоног
Хөтөлбөрийн код: 062910D
Долоо хоногт 25 цаг. Австрали улсын их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөж буй оюутнуудад зориулсан курс юм. Энэ курс нь таныг Их дээд сургуульд суралцах арга барил, шаардлагатай ур чадварыг танд олгоод зогсохгүй IELTS шалгалт өгөх арг техникийг зааж олгох болно. Манай коллежийн зөвлөгч танд ямар курс сонгох шийдвэр гаргахад тань туслалцаа үзүүлэх болно. 

IELTS шалгалтын бэлтгэл - Дунд шат, Ахисан дунд шат болон гүнзгий шат:
2 - 36 долоо хоног
Хөтөлбөрийн код 062912B
Долоо хоногт 25 цаг. IELTS  англи хэлний шалгалт өгөх гэж буй оюутнуудад зориулагдсан хөтөлбөр юм. Хөтөлбөр салангид 3 түвшинтэй. Дунд шат, Ахисан дунд шат болон Гүнзгий шат. Оюутнууд энэ хөтөлбөрөөс шалгалт өгөх арга техникийг IELTS бэлтгэхэд туршлагажсан багшийн зааврын дагуу суралцах болно.  

Cambridge шалгалтын бэлтгэл, 3 түвшинтэй:
Түвшин бүр 12 долоо хоног
CRICOS No. 063668A        Анхан сертификат / First Certificate (FCE)
CRICOS No. 063665D        Гүнзгий / Advanced (CAE)
CRICOS No. 063664E         Туршлагатай / Proficiency (CPE)
Хөтөлбөр жил бүр 2 удаа явагддаг бөгөөд жил бүрийн 3-р сар болон 9-р сард хичээл эхэлдэг. Хөтөлбөрүүд дадлага туршлагатай багш нараар удирдан явагддаг бөгөөд өдөр бүр шинэчилсэн сургалтын материал, тестийн дадлагатай явагддаг. 

Цагийн түргэвчилсэн Англи хэлний хөтөлбөр
Долоо хоногт 15 цагаар
Энэ курс нь Австралид оршин суугч, аялагч, ажлынхаа амралтын виз бүхий оюутнуудад зориулагдсан юм. Цагийн түргэвчилсэн Англи хэлний хөтөлбөр нь Австралийн оюутны визтэй хүмүүст зориулагдаагүй. 

Оройн анги
(Түргэвчилсэн англи хэлний нэг хэсэг)
Манай түргэвчилсэн Англи хэлний сургалтанд элсэн суралцаж буй оюутнууд өөрсдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан энэ курст сонгон суралцах боломжтой юм. Оройн ангид суралцах оюутнууд маань суралцах сэдвээ өөрсдөө сонгож болдог давуу талтай юм. 

Доор жишээг жагсаав:
- “Түргэн ярилцах“ (Түргэвчилсэн англи хэл)
- Англи хэлтэй Бизнесийн менежер (Бизнесийн англи хэл)
- Ойлголт бол түлхүүр юм (Унших чадвар)
- Ажил хайх чадвар 
- Удаан сонсох, сайн сонсох (Сонсох)
- IELTS-ийн 1-3 түвшин
- Үүнийг одоо бич!
- Компьютер ашиглах чадвар 
- Дуудлага 

GLS хэлний сургууль нь таныг доорхи шалгалтуудад бэлтгэнэ. 
IELTS тестийн шалгалт (International English Language Testing System):
“Та цаашид Австрали улсын Их дээд сургуульд элсэн орох төлөвлөгөөтэй байгаа бол энэ шалгалтыг өгөх хэрэгтэй болно. Энэ шалгалтыг сард нэг удаа авдаг. Манай коллеж нь энэ шалгалтыг өгөх гэж буй оюутнуудад зориулсан бэлтгэл ангитай юм. 
TOEFL болон TOEIC тестийн шалгалт:
Бид таныг TOEFL болон TOEIC тестийн шалгалтанд бэлтгэнэ. Манай коллеж дадлага хийх боломжтой материал, тестүүдийн өргөн сонголттой. 
Австрали улсад суралцахад тань бэлтгэх:
Таны Англи хэл хангалттай сайн бус бол GLS хэлний сургууль нь танд шаардлагатай Англи хэлний мэдлэгийг олгож чадна. 

lELTS шалгалт нь сар бүр зохион байгууллагддаг бөгөөд манай ажилтан таныг шалгалт өгөхөд бэлэн болсон үед энэ шалгалтанд бүртгүүлж өгнө. 

GoldCoast Language Schools Pty Ltd

 

CRICOS Provider Code: 02918D

www.gls.qld.edu.au

1 Nerang St, Southport, QLD 4215, Australia

P.O. BOX 1197, Southport BC, QLD 4215, Australia

Ph: 61 7 5528 1325

Fax: 61 7 5528 0521

Mob: 61 433 355 403

 

Төлбөр: http://www.gls.qld.edu.au/docs/GLSFeeSheet.pdf

 

 

Сэтгэгдэлүүд:

1. mimimi | 2009-05-26 15:18:04
Энэ сургуулийн танилцуулга материал ирсэн.
2. mimimi | 2009-05-26 15:18:46
элсээд л байгаарай. эхний хүн зуучлалын төлбөргүй шүү.
3. online (зочин) | 2009-07-05 19:52:27
ene surguuliin tolbor ni hed ve? ger bvleeree vizend orj bolohuu. bas oor ulsiin vizend harlaj bsan xvn vizend orj bolohuu. delgerengvi hariulj ogooch.
4. mimimi | 2009-10-01 11:09:09
Төлбөрийн мэдээллийг дээр ТӨЛБӨР гэсэн линкээр орууллаа. Дээр нь дарж төлбөрийн мэдээлэл аваарай.
5. Munhtsetseg (зочин) | 2009-10-04 20:54:42
ene udriin mendiig hyrgie.11-r angia tugsuj baigaa hyyhed helnii kyrst yabuulaad daraa ni yrgeljlyyleed bakalabrt syrah bolomj baigaa uy.
6. Munhtsetseg (зочин) | 2009-10-25 17:16:27
ene udriin mend hyrgie.ene syrgaltiin tulbur hed be. yaj hentei holboo barih be
7. Munhtsetseg (зочин) | 2009-10-25 17:25:13
ene syrgaltiin tulburt bair hool nom geh met tulbur oroogyi tiimees tend syrahad edgeer zardluud 1 sar syrahad oiroltsoogoor hed bol amijirgaani tybshin.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Интернэт орчуулагчид

ДООРХИ ОРЧУУЛАГЧИД НЬ МОН-ОФФСЕТ Баталгаат орчуулгын товчооны орчуулагчид биш бөгөөд бие даан хувиараа орчуулга хийж буй залуус юм. Харин Мон-Оффсет ХХК-ний интернэт орчуулга зөвхөн mon_offset@yahoo.com гэсэн хаяг дээр байрладаг.

ТУСГАЙ ОРЧУУЛАГЧИД
Англи-БЛОГ АДМИН 010-9429-5888

Англи хэл
БЛОГИЙН АДМИН 010-9429-5888 monhzul91 udsend beyonceg schimeg2007 od_happy81-Англиас Монгол руу tuvshin_sss- техник ariuka_20032000 naidaap oyuna_tsog sonjii_jo bolor-Англи, Хятад naraa_1110 hot.crystal26 sarnaikh-Англи, Орос хэлнээс friendship_kh-Орос, Англи хэлнээс elja_com-Англи хэлнээс 99942228 Англи, Орос, Герман, Солонгос, Франц

Солонгос хэл
Мон-Оффсет hotgirl_wo Англи, Орос, Герман, Солонгос, Франц shadka_929 Маш хямд gerelchuluun2000-Баталгаат орчуулга jargal_maa2005 Солонгосоос-Монгол Байгаль Анагаах smmookey Солонгосоос Монгол руу z_kherlen - Солонгос-Монгол tumee0819

Япон хэл
laura247laura-Бүх төрөл gerel282-Бүх төрөл tsdorj2000-Орос, Япон бүх төрөл japan.orchuulga magnai_ezs tsegi_girl Японоос friendlybatjin-Маш хямд zulashkaa Япон-Монгол azomi_16 Япон-бүх төрөл lily_love_189 Япон-Монгол 99783555

Орос хэл
Оросоос Монгол руу erdeneankhaa-Оросоос Монгол руу 99229740 udsend soyoloo_0119-үнэ төлбөргүй sarnaikh-Англи, Орос хэлнээс friendship_kh-Орос, Англи хэлнээс tsdorj2000-Орос, Япон бүх төрөл Англи, Орос, Герман, Солонгос, Франц tamiraarosz-Орос, Польш, Англиh 99783555 lily_love_189 rbeck66-Орос, Англи, Хятад хэлнээс хэл рүү 99191134

Хятад хэл
shijirtuyak bolor-Англи, Хятад zuulu38-Хятад хэлнээс rbeck66-Орос, Англи, Хятад хэлнээс хэл рүү 99191134 d_doljin-Англи, Хятад хэлнээс хэл рүү

Турк хэл
Туркээс Монгол руу

Франц хэл
Англи, Орос, Герман, Солонгос, Франц

Герман хэл
Англи, Орос, Герман, Солонгос, Франц khdogu

Польш хэл
tamiraarosz-Орос, Польш, Англиh

...

Snow!