Мон-Оффсет ХХК нь 2004 оны 2 сард анх үүсгэн байгуулагдсан бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа үйлчлүүлэгчиддээ тасралтгүй хүргэсээр байна. Бид танд хамгийн хямд үнийг санал болгоно. Бидний та бүхэнд хүргэж байгаа үйлчилгээнүүд нь:
- Визийн үнэгүй зөвлөгөө
- Баталгаат орчуулга /орчуулсан материал хянаж баталгаажуулна/
- Интернэт орчуулга
- Факс
- Нотариат
- Түргэн зураг
- Канон
- Компьютерийн үйлчилгээ
- Гадаадын сургууль курсын урилга
- SEVIS төлбөр төлөх
- Ярилцлагын цаг захиалах
- Аппликэшн бөглөх гэхмэт ...
Та нэг дороос эдгээр үйлчилгээнүүдийг бүрэн авна. Энэ давуу тал биш гэжүү?
Гадаадад суралцахад зуучлах
o Манай гадаадад суралцах зуучлалын хэлтэс нь Олон улсын боловсрол мэдээллийн төв хэлбэрээр та бүхэнд үйлчилгээ үзүүлэх бөгөөд үйлчилгээнд Англи, Америк, Солонгос, Хятад гэх зэрэг улс орнуудын их дээд сургууль, курсын мэдээллүүд, танилцуулга, элсэн орох процесс, сургалтын төлбөр, сургалтын хөтөлбөр, хамрагдаж болох тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт мэдээллүүдээр хангахаас гадна таныг тухайн их дээд сургууль, курсын хөтөлбөрт элсэн орох хүртэлх бүхий л үе шатуудад тантай хамтран таныг дэмжин ажилладаг. Бүх танилцуулга, гарын авлага Монгол хэл дээр.
Визийн зөвлөгөө
o Хэрэв та гадаад оронд зорчих, суралцах, аялах, цагаачлах зэрэг виз мэдүүлэх гэж байгаа бол манай визийн зөвлөгч тантай өөрийн туршлага, мэдлэг мэдээллээ солилцон ажиллах болно. Визийн зөвлөгөөнд: виз мэдүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх, бичиг баримт нь ямар утга илэрхийлж, ямар зорилгыг агуулах ёстойг, визийн мэдүүлгийг хэрхэн бөглөх, ямар ямар визийн мэдүүлгүүдийг бөглөх, визийн мэдүүлгийн төлбөрийн хэмжээ, хаана хэрхэн төлөх зэрэг өөр бусад таны нэмэлт асуултын хариултууд багтана.
Баталгаат орчуулга
o Визийн бичиг баримт, материалын орчуулга, бичиг баримтын орчуулга, тендер, гадаад дотоод байгууллагуудын хоорондын гэрээ хэлэлцээр, бизнес захидал зэрэг орчуулгууд дээр манай мэргэжлийн орчуулагчид ажиллаж байна. Та манай байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлэхээс гадна Интернэтээр дамжуулан манай үйлчилгээг авах боломжтой. Бид БНСУ, АНУ болон Англи улсад аль хэдийнэ өөрсдийн үйлчлүүлэгчдийн хүрээтэй болж амжсан. Энэ үйлчилгээ нь гадаадад суралцаж байгаа, судалгааны ажил хийж буй оюутнуудад, гадаадад ажиллаж амьдарч буй иргэд өөрсдийн гэр бүлийн, ойр дотны хүмүүс, найз нөхдөө урьж авчруулахад маш хэрэгцээтэй, боломжийн үйлчилгээ юм.
Интернэт орчуулга
Таны орчуулуулах материал файлаар бол:
Та гэрээсээ, ажлаасаа, эсвэл хамгийн ойр байгаа интернэт кафегаасаа өөрийн орчуулуулах хэрэгтэй байгаа бичиг баримт, материалаа манай компаний 70119909, 99131758 утсаар мэдэгдэж, имэйл хаяг mon_offset@yahoo.com, yahoo мэсэнжэр mon_offset руу илгээнэ. Үүний дараа манай ажилтан таны орчуулгын тооцоог гаргаж танд хэлэх бөгөөд та тооцоог хийсний дараа тохиролцсон цагтаа материалаа файлаар болон биеэр хүрч ирж хүлээн авах боломжтой юм.
Та бичиг баримтаа орчуулуулах гэж байгаа бол:
70119909, 99131758 гэсэн дугаарт залгах эсвэл mon_offset yahoo мэсэнжэр хаягаар ямар бичиг баримт болохыг хэлээд шаардлагатай мэдээллүүдийг өгснөөр таны орчуулга хийгдэх болно. Жишээлбэл: та иргэний үнэмлэх орчуулуулах гэж байгаа бол танаас Ургийн овог, Эцгийн нэр, Нэр, Төрсөн огноо, Хүйс... гэх мэт үнэмлэхэнд агуулагддаг мэдээллүүдийг бид авна.
Мөн та захидал, бизнес захидал орчуулуулах бол:
mon_offset@yahoo.com гэсэн хаяг руу захидлаа илгээж 70119909, 99131758 утсаар мэдэгдээрэй. Дор нь орчуулаад буцаагаад илгээнэ.
Бид БНСУ, АНУ болон Англи улсад аль хэдийнэ өөрсдийн үйлчлүүлэгчдийн хүрээтэй болж амжсан. Мөн дотооддоо ч даатгал, хүний нөөц, уул уурхай, барилга, мэдээллийн технологи хэд хэдэн компаниудтай энэ үйлчилгээгээрээ харилцан ажилласаар байна. Энэ үйлчилгээ нь гадаадад суралцаж байгаа, судалгааны ажил хийж буй оюутнуудад, гадаадад ажиллаж амьдарч буй иргэд өөрсдийн гэр бүлийн, ойр дотны хүмүүс, найз нөхдөө урьж авчруулахад маш хэрэгцээтэй, боломжийн үйлчилгээ юм.
Үйлчилгээ хадгаламжийн үйлчилгээ
o Энэ бол цэвэр эрсдлээс хамгаалсан үйлчилгээ бөгөөд мөн л таны мөнгийг, цаг завыг тань хэмнэх давуу талтай юм. Та байнга гадагшаа дотогшоо явдаг бол, та олон удаагийн орж гардаг виз авахаар зорьж буй бол, та их дээд сургууль, курст элсэх эсвэл тэтгэлэгт хамрагдахаар өөрийн бичиг баримтуудыг олон удаагийн давтамжтайгаар илгээх шаардлагатай байдаг бол энэ үйлчилгээ танд тохиромжтой. Та нэг удаа материалаа орчуулуулж манай хадгаламжинд байршуулснаар дараа дараагийн удаад хэзээ ч хамаагүй тухайн орчуулга, бичиг баримтаа тус бүрийг нь 1000 төгрөгийн үнээр авна. Харин яг тухайн орчуулуулсан мөчид илүү хувийг авахыг хүсвэл нэг нүүр материал тань 500 төгрөгөөр л таны гар дээр очно. Та манай үйлчлүүлэгч болсноор дахин виз мэдүүлэх болсон тохиолдолд таны визийн зардал маш сайн хэмнэгдэнэ гэсэн үг юм. Юмыг яаж мэдэх вэ? Та нэг сумаар хоёр туулай буудчих хэрэгтэй шүү дээ. Учир нь энэ ямар ч нэмэгдэл үнэ төлбөргүй.
ДАВУУ ТАЛ:
- Нэг дор үйлчилгээ төвлөрсөн:
o Канон
o Компьютер
o Нотариат
o Орчуулга
o Цээж зураг
o Зөвлөгөө
o Сургалт зуучлал
o Интернэт төлбөр тооцоо

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: